Сонсгол бууралтын талаарх ерөнхий ойлголт
Сонсгол бууралт гэдэг нь төрөл бүрийн шалтгааны улмаас хэвийн сонсох чадвараа алдахыг хэлнэ. Сонсгол нь богино хугацаанд огцом буурах эсвэл хэдэн сар, жилийн турш аажмаар буурч болно. Сонсгол бууралт нь:
-Төрөлхийн
-Олдмол байна.
Сонсгол бууралт нь ямар ч насны хүмүүст тохиолдож болох ба шалтгаан нь янз бүр байна. Ихэнх хүмүүс нас ахиж, хөгшрөх үед л сонсгол мууддаг гэсэн ойлголттой байдаг. Гэтэл залуу хүмүүст ч сонсгол муудах өвчин илэрч болох ажээ. Сүүлийн үеийн судалгаагаар сонсгол муудах нь 15-30 насныханд илүү тохиолдож байгаа гэсэн дүн гарсан байна. Энэ нь нийгмийн хөгжлөөс хамаарч байгаа бөгөөд чихэвчний хөгжим байнга сонсох, удаан хугацаанд жолоо барих, үйлдвэрт ажиллах зэргээр чимээ ихтэй газар удаан байх, амьдрах нь хүний сонсголд муугаар нөлөөлдөг байна. Тэр тусмаа өсвөр насны хүүхдүүдийн чихэвчний хөгжим удаан сонсож байгаа нь илүү сөрөг нөлөө үзүүлж байна.
Тиймээс долоо хоногт нэг удаа чимээ багатай газар тайван амарч, зурагт болон радиогоо аль болох нам дуутай сонсох нь сонсгол муудахаас сэргийлэх арга болно.
Хүн гэртээ байх хугацаандаа аль болох тайван байж, чимээнээс түр холдох нь хамгийн сайн эмчилгээ болдгоос гадна стресст орохоос сэргийлэх юм.
Сонсох эрхтний бүтэц, тогтолцоо
- Гадна чих
Чихний дэлбэн-Дуу авиаг цуглуулна.
Чихний суваг-Дууны долгионыг хэнгэргэн хальсанд дамжуулна.
- Дунд чих
Хэнгэргэн хальс
Хэнгэргэн хөндий
Хөхлөг сэртэн
Хэнгэргэн хөндий дотор Алх, Дөш, Дөрөө гэх хүний биеийн хамгийн жижиг яс байрлана. Энэ хэсэгт дууг механикаар дамжуулна.
- Дотор чих
- Чихний Дун-дотор шингэн болон маш мэдрэмтгий үслэг эсүүд агуулна.
Жижиг үслэг эсүүд- Дуу авиа дамжих үед шингэний цалгилт үүсэж үслэг эсүүдийг хөдөлгөнө.
- Үүдэвчний систем- Тэнцвэрийн эсүүдийг агуулна.
Сонсголын мэдрэлийн эсүүд-Чихний дунгаас тархи уруу мэдээлэл дамжуулна.
Тархинд дуу дамжих механизм
- Дуу авиа нь чихний сувгаар орж хэнгэргэн хальсыг дууны долгионоор хөдөлгөнө.
- Хэнгэрэг нь дуу авианы нөлөөгөөр чичирнэ.
- Тухайн дуу авианы чичиргээ нь дунд чихний жижиг яснуудаар дамжин цааш дунд чихэнд орно.
- Ийнхүү очсон чичиргээ нь дотор чихний дун дотор байх шингэнийг хөдөлгөн цалгиана.
- Шингэний хөдөлгөөн нь үслэг эсүүдийг муруй болгож тэдгээр нь мэдрэлийн дохио бий болгоно. Уг дохиог сонсох мэдрэлийн эсүүд хүлээн авна. Чихний дунгийн нэг төгсгөлд байгаа үслэг эсүүд нь хүч султай авианы мэдээлэл илгээдэг бол нөгөө төгсгөлд байгаа үслэг эсүүд нь хүчтэй авиаг илгээдэг.
- Сонсох мэдрэлийн эсүүд нь дохиог цааш тархинд дамжуулснаар дохио нь авиа болж хувиргагдана.

Comment (1)
Hi, this is a comment.
To get started with moderating, editing, and deleting comments, please visit the Comments screen in the dashboard.
Commenter avatars come from Gravatar.